Бурмаа адгуухан "Баадай морьд үргэж уяа авчихна" гэвэл Баадай өөрийн
босгосон сүжигт найдсан аятай гэрээсээ "Хааяд" гэж эрдүү хүнгэнэсэн
дуугаар чимээлнэ. Тэднийх малынхаа хөлийг дагаж нүүдэллэхдээ хоёр айлын
дайтай хөсөг хөдөлгөж илүү гэрээ ачаалж явна. Их гэрээ бөөрлөсөн илүү
гэр ньхол саахалтын газраасхоёрайл нэгдор айлсжээ гэмээр харагдана. Илүү
гэр эргэх дөрвөн цагт айраг цагаагаар сэнгэнэж, Бурмаа жалавч бүрхээр
нийлүүлж яндангаар суунагтах утаа хүний хөл даллах халуун амьтай ажээ.
Баадай гаднахаа эмхлэж, Бурмаа гэрдэхээ цэгцлэж айлын дайтай айл, хүний
дайтай нэгэн амь болон явахдаа Баадайн цухалдан уурлаж, Бурмаагийн
цэхвэлзэн явигнахыг үзсэн хүн үгүй авай. Баадай эхнэрээ эрхлүүлж хаа нэг
духы нь үнэрлэж, "миний бор хүүхэн" гэж өхөөрдөнө.
Welcome to my world
2012/11/06
Сохор зоосны дууль
Үнэхээр харьд байгаа Монголчууд маань нутагтаа ажиллаж үзээгүйгээрээ
ажилд үхэн, хатан зүтгэж тав, арван зоос цуглуулж байна даа. Харин
нутагт байгаа ах, дүүс маань харьд гарчихсан л бол зүгээр л бөөн зоосон
дунд орчихдог юм шиг санаж байдаг нь даанч харамсалтай. Харийн нутагт л
үнэхээр мөнгөний үнийг, чухамдаа бол СОХОР ЗООС-ны үнэ цэнг бие
махбодоороо мэдэрч байна даа.
Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ. Өгөхдөө нөгөө баян эзэнд:
- За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.
Нөгөө баян ямар учиртайг нь гайхаад, гайхаад учрыг нь олсонгүй, намайг сонжиж байж магад гэж бодоод хүүг нь тааваар нь байлган, сайн хувцас, сайн хоолоор хооллосоор яг нэг жил болоод болзсон газартаа хэлсэнийх нь дагуу ганц зоостой авчирч өгчээ. Харих замд нэгэн том мөрөн тааралдав. Мөрний эрэг дээр амарч байхдаа аав нь:
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- Ажил хийж сурлаа гэж гэнэ. Аав нь ажлын хөлсний ганц зоосыг нь авсанаа мөрний ус руу шидэж орхив.
Харин хүү гайхсан шинжтэй харсанаа юу ч хэлсэнгүй цааш явжээ.
Аав бас өөр нэгэн эзэнд урдийн адил болзолтойгоор өгсөн боловч нөгөө эзэн ч мөн л адил эргэлзэж байснаа тааваар нь нэг жил болгоод буцаажээ. Мөн харих замдаа ажлын хөлс ганц зоосыг нь ус руу шидсэн ч мөн урдийн явдал давтагдаж гэнэ.
Ингээд аав хаширсангүй бас нэгэн баян эзэнд зарцлуулахаар өгчээ. Харин энэ эзэн урдийн эздийн адил гайхширсан боловч “Энэ ямар нэгэн учиротай байх” гэж бодоод хүүг нь жирийн нэгэн барлагын адил ажилд зүтгүүлж өгчээ. Өглөө хар үүрээр хөөн ажилд гарган, үд дээр аяга усанд чанасан тутрага, орой ганц ширхэг эрдэнэ шишээр хооллон, харанхуй болтол ажилд зүтгүүлэн бүтэн жил талхиж гэнэ. Ингээд болзсон хугацаа болон аавд нь хүргэж өгөөд ажил сайн хийсэн гээд өөрийн санасанаар ажлийн хөлс төлөх гэсэн боловч аав нь зөвшөөрсөнгүй, тохиролцсоноо л өг гэж гэнэ. Ингээд хоёул буцаж яваад мөн л мөнөөх мөрний эрэг дээр амрахаар суув. Аав:

- За даа, аав минь дөнгөж л ажлын зах, зухтай л болж байна даа гэхэд аав гайхан ажлын хөлс ганц сохор зоосыг нь аван усруу шидэхээр далайтал хүү учиргүй сандран эцгийнхээ гарыг барин хорьж:

тэгэхэд намайг уучлаарай
.Алдаж онодог замбуулин дээр, ээ хөөрхий
Ахиад олдохгүй ганцхан заяа л байж дээ хө... (Дуунаас)
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр Сөүл- Улаанбаатарын OM302 дугаар аялалын онгоц газардахад ажил албаар байнга ирж очиж байдаг хүмүүс тэгж л байдаг юм гэсэн шиг хэнэггүйхэн явахад, тэр жил Солонгост хараар ажиллахаар гараад энэ удаагын нислэгээр цаг бусаар буцаж ирж буй Төмөр хэмээх ид дунд насны эр замдаа бас ч гэж чамгүй балгасан бололтой, бага зэрэг гуйвлан алхахдаа өчнөөн олон жил сэтгэл зүрхээрээ мөрөөдөж шөнөд нь зүүдэлж, өдөрт нь ажлаа хийж байхад ч нүдэнд харагдаад байдаг хүслэн болсон эх орондоо, төрлөх Улаанбаатартаа ирж байгаа ч сэтгэл нь нэг л гундуу байлаа.
Төмөр одоо бол ер нь л орь ганцаараа гэж хэлэхэд хилсдэхгүй нэгэн бөгөөд цэл залуу явахдаа нэгэн бүсгүйд сайн болж хоёр биендээ сэтгэл алдарч явсан ч нэгэн жаахан үл ойлголцлоос болон хоёр биендээ тунирхаж явсаар нэг л мэдэхэд хорвоогын хорлонтой эргүүлгэнд хоёр тийшээ алслан шидэгдэж эргэж учирахгүйгээр төөрч одсоноос хойш нэг удаа хүнтэй гэрэлсэн ч таарч тохирсонгүй, удалгүй салсанаас хойш дахиж гэрлэж бараалж байсангүй, хоёр хөгшин нь бүр багад нь хорвоогын мөнх бусыг үзүүлсэн, төрсөн ганц ах нь Төмөрөөс өмнө дөнгөж ардчилал яригдаж эхэлж байсан тэр л үед гадагшаа гаран тэндээ гэрлэж харийн нутгийн хүргэн болсон болохоор арваад жилийн өмнө Сөүлд ирсэнээсээ хойш бараг л холбоо тасарсан гэж болох ганц нагац эгчийгээ л тооцохгүй бол үнэндээ монголд очих газаргүй хүн байлаа. Ганц бодол нь бол ямар нэгэн аргаар төрсөн ганц ахтайгаа холбоо барьж алсын хөгшин европ руу л ямар нэгэн аргаар гарах санаатай байлаа. Ядаж байхад энэ арав гаран жилд найз нөхөдтэйгээ ч холбоо тасарчээ. Төмөр онгоцонд суудал зэрэгцэж таарсан хорин хоёр, гурав орчим насны өөрийгөө Төөмөө гэж танилцуулсан оюутан залуутай элдвийг хөөрч явахдаа, анх харсан мөчөөсөө л эхлэн нэг л үзсэн царай санагдан “Хаана үзсэн царай байж таарах вэ? Яахын аргагүй л танил царай байх юм” хэмээн дотроо бодон тэнд, энд тааралдсан байж магадгүй гэсэн газрууд, тохиолдлуудаа тоочиж асуугаад ч урьд өмнө ер уулзалдаж яваагүй болох нь залуугын ярианаас ч илт болоход “Үгүй мөн, сонин юм даа. Яахын аргагүй л маш их танил дотно царай байх юм даа” гэж гайхширч явсан ч, цаг бусаар өөрийн эрхээр биш, өрөөлийн эрхээр нутаг буцаж яваадаа сэтгэл бага биш дундуур байсных сэтгэлээ засах нэрээр чамгүй балгасаар нэг л мэдэхэд гялтайж, хэрэвзээ онгоцны давчуухан, хэмжээтэй суудалд биш өөр хаа нэгтэй байсансан бол дөрвөн мөчөө тал тал тийш шидэн, өөрийн эрхгүй таван хошуу болон хувирах байсан ч, олон жил хүний нутагт хавчигдмал байдалд ажиллаж амьдарч сурсан тэр л зангаараа өөрт оногдсон хэмжээтэй дөрвөлжингийнхөө байж л болох хамгийн тохилог буюу суудлаа эцэст нь тултал налуулаад, (тэр нь ч хэдийхэн налах билээ дээ) хоёр гараа энгэртээ зөрүүлэн, өөрөөсөө өөр хэнд ч гай болохгүйгээр биеэ хураан хурхирч билээ. Сарын газрыг өдрөөр товчлогч онгоц гээч юм хэдий л удаа аж, нэг л мэдэхэд онгоц бууж Төөмөө, Төмөр хоёр зэрэгцэж явсаар угтан авагчдын хүлээлгийн танхимд орж ирэхэд Төөмөө:
-Төмөр ахаа, таныг хүн тосч байгаа юу? Хэрэв тосоогүй бол намайг ээж маань тосч байгаа, та биднээр хүргүүлчихгүй юу гэж асуухад Төмөр үнэндээ хаашаа, хэнийд ч очихоо мэдэхгүй байсан болохоор нэрэлхсэндээ:

Нэгэн хайр
Онгоц саатаад хүлээгээд тэр бараг бүтэн цаг уйдан суулаа. Харих гэж
яарсан түүний хувьд энэ 1 цагийн хугацаа Японд өнгөрсөн 10 сарын
хугацаанаас ч урт санагдана. Түүнийг Билэгсайхан гэх бөгөөд найзууд нь
Бэк гэж дууддаг. Япон улсын Осака хотын нэгэн Их Сургуульд сурдаг бөгөөд
зуны амралтаараа нутаг буцаж яваа нь энэ билээ. Эх нутгаа зорин яарах
сэтгэл нь түүнийг байж ядуулна. Одоо түүний хувьд очих гэж яарч байгаа
бас нэг гол зүйл нь аав ээж, хайртай дүүгээс нь гадна түүний хамгийн
сайн хоёр найз нь хүлээж байгаа. Тэр гурав бүр арван жилийн 1-р ангиас л
нийлж тоглон үерхэн найзалсан хэзээ ч хагацахгүй төрсөн ах дүү гэдэг
шиг л "төрсөн найзууд" юм. Төгөлдөр, Уламбаяр 2-той уулзахыг Бэк тэсч
ядан, эх нутаг, гэрийнхэн, найзуудынхаа тухай элдвийг бодож явлаа.
Бэкийн сууж явсан онгоц бол нэмэлт нислэг байсан бөгөөд тасалбаргүй
байсан түүний хувьд олдсон сайхан боломж байсан боловч онгоц нь Бээжинд
хэдэн цаг саатах болсон юм. Тэгээд сууж байгаа нь энэ билээ.
Эзэнгүй бөгж
Агуу их хайрыг ганцхан чамаас мэдэрсэн болохоор
Чамтайгаа үүрд хамтдаа гэж би өөртөө амлахдаа
Энэ амьдралд чиний орон зай даанч дэндүү дутаад
Энэ хайрын дууг чамдаа би дуулнаа
Subscribe to:
Comments (Atom)